🔴 Х.Нямбаатар: УИХ-ын зарим гишүүн "галзуурчихсан байна"

🔴 Х.Нямбаатар: УИХ-ын зарим гишүүн "галзуурчихсан байна"
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2026.04.01/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцож Туулын хурдны зам төслийн талаарх мэдээллийг өгсөн. 
Тус хуралдаанд нийслэлийн удирдлагууд бүгд ирж оролцсон бөгөөд НЗД-ын 1-р орлогч Т.Даваадалайг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин цохиж унагасан билээ. Энэ асуудлаар сэтгүүлчид байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр, УИХ-ын гишүүд нь хуралдааны танхимын гадаа гарч ирж, манай залуучуудыг барьж авч зодлоо. Нэг зүйлд л маш их харамсаж байна. Монгол Улсын их хурлын гишүүн гэдэг бол төрийн эрх дээд байгууллагад ард түмнээ төлөөлж сууж байгаа хүн. Түүнээс биш манай албан тушаалтнуудыг дуудаж авчраад доромжилдог, мөргөж унагаж байгаа нь зөв үү? УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин намайг ирээгүйн төлөө яагаад Т.Даваадалайг мөргөж унагах ёстой юм.
Өчигдөр зарим УИХ-ын гишүүн зарим УИХ-ын гишүүнийхээ өрөөнд орж ирээд "буудна, та нарыг ална, тална" гээд заналхийлсэн байна лээ. Бас нэг рүүгээ ус, архи цацсан асуудал ч гарсан. Энэ асуудлаар гишүүд удахгүй УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороонд хандаж,  өргөдөл гомдлоо өгөх гэж байх шиг байна гэв. 
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.