🔴 Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110 мянган шон байдаг. Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна.

69ccab0a0e1ea02d0ac50588

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 20-оос эхэлсэн. Энэ хүрээнд гэрэлтүүлгийн шонгуудын аюулгүй байдлыг ханган засаж, угааж, цэвэрлэж байна. Мөн авто замын дагуух ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, асдаггүй 1000 орчим гэрлийн шонг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд иргэдийн хөдөлгөөнд саад болсон 1650 шонг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Иргэд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасан зэрэг асуудалтай таарсан бол УБЗАА болон Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд мэдээлээрэй” гэв.

69ccaa910e1ea02d0ac50586

“Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн мастер Н.Баянмөнх “Өвлийн улиралд гэрэлтүүлгийн шон тоос дарж бохирдсон байдаг. Мөн ил гарсан кабель утсыг цэгцэлж байна. Шонг зарлалын самбар болгоод янз бүрийн зар наасныг хуулж, цэвэрлэж байна” гэлээ.

69cc9fd30e1ea02d0ac50582

69cc9fda0e1ea02d0ac50583

69cc9fdf0e1ea02d0ac50584

69cc9fe50e1ea02d0ac50585

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.