🔴 П.Сайнзориг: "Х.Нямбаатар дарга түр 00 орчихоод ирье" гээд гарсан гэж хэлэх үед Т.Даваадалайг хурлын танхимаас авч гарсан

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос Туулын хурдны замын төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр гарсан үл ойлголцлын талаар тодруулга авлаа. Тэрбээр тухайн үед хурлын танхим дотор байсан бөгөөд үйл явц хэвийн үргэлжилж байсан гэв.

П.Сайнзориг гишүүний хэлснээр, хурлын үеэр талууд мэдээлэл солилцож, төслийн талаарх тайлбаруудаа өгөөд явж байжээ. Тэрбээр "Бидний дунд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гараагүй. Хурал хэвийн горимоор үргэлжилж, мэдээллээ өгөөд явж байсан" гэв.

Харин НЗД-ын орлогч Т.Даваадалай "Х.Нямбаатар дарга түр 00 орчихоод ирье" гээд гарсан гэж хэлэх үед түүнийг хурлын танхимаас авч гарсан байна. Үүнийг УИХ-ыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж, зарим гишүүд бухимдаж байгааг П.Сайнзориг гишүүн ойлгохгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Хүн бие засах гэж хэлсний төлөө яагаад ийм хандлага гаргаж, авч гарч байгааг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Гадаа яг юу болсныг би сайн мэдээгүй байна" гэв.

Мөн тэрбээр Төрийн ордонд УИХ-ын гишүүн хүн ёс зүйтэй байх ёстойг сануулаад, бусдын биед халдах нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэдгийг тэмдэглэлээ. Дөнгөж сая хурлаас гарч ирсэн тул гадаа болсон явдлын нарийн ширийнийг хараахан мэдээгүй байгаагаа хэлсэн юм.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 1 цаг, 18 минут
Амарсайханаа ИХ ын даргаар сонгоочээ.Ямар тэнэг юм бэ.Эв нэгдлийг хангаад ажиллаж чадах ганц хүн шүү..
Зочин 1 цаг, 14 минут
Энхтүвшин гэж Эм си эс ийн тэжээвэр гөлөг их галзуурч байнаа, новш чинь. Дарга нараасаа үүрэг авчаад амь тавих гэж сүүлдээ хүн зодлоо. Ийм хогийн новш байсан юмуу чи, энэ их хурлаас зайлж далд ор