Ардчилсан намынхаан ичээч!
Төрийн ордноор Н.Учралын Засгийн газарт багтах гэсэн хүсэлтэй хүмүүсийн гүйдэл тасрахгүй хэд хонож байна. Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай нам засгийн газарт орохгүй" гэж мэдэгдсэн ч тус бүлгийн гишүүдийн байр суурь өөр байгаа аж.
Тодруулбал, Н.Учралын Засгийн газарт орж, намынхаа эрх ашгаас зөрж "хоолтойгоо золгох" гэсэн хүмүүс О.Цогтгэрэлийгээ бүлгийн даргаас нь огцруулах аян эхлүүлжээ. УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулах хүсэлтэй хүмүүсийн тоо өнөөдөр өглөөний байдлаар 14-т хүрсэн аж.
АН-ын гарын үсэг зурсан гишүүд Н.Учралын Засгийн газарт их бага хэмжээгээр багтаж, сайд болох хүсэлтэй байгаа бол Н.Учралын хувьд хүчтэй сөрөг хүчин болоод буй АН-ыгаа эгнээндээ нэгтгэж, улс төрөө тайван амгалан үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Хэрэв энэ хувилбарыг сонговол Д.Амарбаясгалангийн талтай хийсэн яриа тохироогоо цуцалж магад байгаа гэнэ. Иймдээ ч Д.Амарбаясгалан талаас санал болгож буй Үндэсний эвсэлд өдгөөг хүртэл хамтран ажиллах саналаа хүргүүлэхгүй хүлээзнэж байна.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хувьд намаа "базсан"-аас хойш улс төрийн тоглолтуудад "том" байр суурь баримтлахаар хичээж буй ч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үзсэн гишүүд нь ийнхүү үгэнд нь орохгүйд хүрээд байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.