🔴 Туул голын баруун салаа орчим усны чанарын индексээр хамгийн их бохирдолтой гэж гарчээ
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ХУД-ийн 12-р хороо, Биокомбинат орчимд ажиллаж байна. Энэ хэсэгт буюу Туул голын баруун салаа орчим усны чанарын индексээр хамгийн их бохирдолтой гэж гарчээ.
Учир нь тус хэсэгт саарал ус нийлүүлэглэж, лаг хагшаас ихээр үүссэн. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан саарал усны тодорхой хэсгийг Туул гол руу цутгадаг.
Нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газрууд гээд 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлж байна.
Үүнээс ялангуяа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй нөхцөл байдал үүсээд буй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.