Нийслэлчүүд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг болохоос Туул голоос ундаалдаггүй ажээ

Нийслэлчүүд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг болохоос Туул голоос ундаалдаггүй ажээ

Улаанбаатарчууд төвлөрсөн шугамаар 150-160 мянга, албан байгууллагын технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гүний болон гэр хорооллын худгаас 170 мянга, нийт 330 гаруй мянган шоо метр усыг хоногт хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Улаанбаатар хот усны хэрэглээгээ 100 хувь гүний усаар хангадаг аж.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот Дээд, Төв, Гачуурт, МАХ-ын, Үйлдвэрийн, Баруун эх үүсвэр гэсэн зургаан эх үүсвэрийн 200 гаруй гүний худгаас ундны усаа авдаг байна. Энэ нь гүний цэнгэг, цэвэр ус гэсэн үг. Харин Туул голын ус нь гадаргуун ус юм.

Туул гол Хэнтийн нуруунаас эх авч, Улаанбаатар хотыг дамжин урсаж, Орхон голд цутгадаг. Газрын гадарга дээр ил урсаж байгаа гадаргуун ус бүхий гол бөгөөд ундны усны эх үүсвэр болдоггүй. 

Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49,774,300,000 ам.метр талбайг эзлэн урсдаг том гол. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь нь хамаардаг аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.