Нийслэл хот орчмоор +6 градус дулаан байна
Өнөөдөр /2026.03.29/ нийслэл хот орчмоор шөнөдөө үүл багасна, өдөртөө их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүл багасна, өдөртөө их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулс, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаараа хур тунадас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.