Нийслэл хот орчмоор өдөртөө +3 градус дулаан байна

Нийслэл хот орчмоор өдөртөө +3 градус дулаан байна

Өнөөдөр /2026.03.08/ нийслэл хот орчмоор их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэнбайна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: 03-р сарын 08-наас 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -23...-28 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.

Гуравдугаар сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

09, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус байна. 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.