Ихэнх нутгаар дулаарч, шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна
Өнөөдөр /2026.03.07/ нийслэл хот орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна.
Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: 03-р сарын 07-ноос 12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерын аюулын маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Тэс голын хөндийгөөр -29...-34 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.