Хураагдсан үл хөдлөх худалдах нээлттэй дуудлага худалдаа зарлагдлаа
Нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн хөрөнгийг худалдах нээлттэй дуудлага худалдааны зарыг олон нийтэд мэдээллээ. Тус дуудлага худалдаа нь 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулагдах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг дуудлага худалдаа эхлэхээс нэг цагийн өмнө буюу 10:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Дуудлага худалдаанд оролцох иргэдийн бүрдүүлэх баримт бичиг:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Дэнчин тушаасан баримт;
- Дуудлага худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Дэнчинг буцаах мэдээлэл (банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар).
Дуудлага худалдаанд оролцох хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргах;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Дэнчин тушаасан баримт;
- Хуулийн этгээдийг төлөөлж дуудлага худалдаанд оролцох этгээдэд байгууллагаас олгосон итгэмжлэл;
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон ажлын газрын үнэмлэхийн хуулбар;
- Хэрэв зөвлөхийн хамт оролцох бол зөвлөхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хоёр болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд дуудлага худалдаанд оролцох тухай хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл;
- Дэнчинг буцаах мэдээлэл (банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар).
Нээлттэй дуудлага худалдааны зарын мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 97010777, 88136098 утсаар холбогдон авах боломжтой.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.