“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслийг 6 метрийн гүнээс татан гаргаж, 4 иргэний цогцсыг хүлээлгэн өгчээ

“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслийг 6 метрийн гүнээс татан гаргаж, 4 иргэний цогцсыг хүлээлгэн өгчээ

Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан “Toyota Prius-30” загварын зургаан зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн. 

Тухайн автомашинд зорчиж явсан хоёр хүн эсэн мэнд гарч, дөрвөн хүн живсэн тухай дуудлагыг энэ сарын 24-ний 13:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан юм. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эргээс 300 метрийн зайд цооног гаргаж, усны дроноор тандалт хийн байршлыг тодорхойлж, 6 метрийн гүнээс автомашиныг татан гаргаж, нэрвэгдэгчдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

642871714 122117186763168434 989943737843979647 n

Он гарсаар өнөөдрийн /2026.02.26/ гол, нуурын мөсөнд цөмөрсөн 12 удаагийн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалаж, таван тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.

641532495 122117186655168434 116901173103378818 n

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.