ЧИМХ МЭДЭЭ: Судалгаа ба сонгуулийн өнгө
Сонгууль хаяанд ирлээ
Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг, УИХ болон орон нутгийн сонгууль болоход хоёр жилийн хугацаа үлдээд байна.
Судалгааны байгууллагууд ээлж дараалан чансаа дээшилсэн болон чансаа доошилсон улс төрчдийн нэрсийг зарлаж эхэллээ.
MDA байгууллагын гаргасан судалгааны дүнгээр 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нэр хүнд нь өссөн улстөрчөөр УИХ-ын дарга Н.Учрал тодорч тэргүүлсэн байна.
Н.Учралын нэр хүнд буюу олон нийтийн дэмжлэг 2025 оны арванхоёрдугаар сард 73.9 хувьтай байснаа 2026 оны нэгдүгээр сард 62.17 хувь болж буурсан хэдий ч нэр хүндээ хэмжүүлсэн улстөрчдийг тэргүүлжээ.
Түүний араас нэр хүндийн өсөлтөөрөө Ерөнхийлагч У.Хүрэлсүх удаалсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийнх мөн л 2025 оны арванхоёрдугаар сард 23.93 хувьтай байснаа 2026 оны нэгдүгээр сард 11.91 хувь болж буурсан байгаа юм.
Цаашилбал, МЭК судалгааны байгууллага сар шинийн босгон дээр шинэ судалгааны дүнг танилцууллаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүхий чансаатай улстөрчөөр улаан булангаас Ерөнхий сайд Г.Занданшатар, хөх булангаас Н.Алтанхуяг нар өрсөлдөхөөр өнгөтэй байгаа аж. Хэрэв ойрын үед сонгууль болох юм бол тэд “тулахаар” байна.
Аман хүзүүнд Монгол ардын намаас ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Ардчилсан намаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нэхэж яваа юм байна.
Харин “Сонгууль болбол аль намд саналаа өгөх вэ?” гэдэг асуултад ард иргэд МАН, АН аль алинд нь тааруу дүн өгчээ. Аа тэгээд, сонгууль болохоор аль нэгийг нь түлхүү дугуйлчихдаг, үгүй бол “хамтарсан засаг бол” гэж шийддэг түмэн шүү дээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.