ЦЕГ: Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчийг шалгаж байна
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагч иргэний биед халдаж, бие махбодын ноцтой хохирол учруулж буй бичлэг өнөөдөр цацагдсан.
Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах тодруулгыг өгөв.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн Б-тэй үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан үйлдэлд Мөрдөн шалгах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл "Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах"-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.