"Бичвэр дээр минь зохимжгүй эможи дарлаа" гэх шалтгаанаар бусдыг зоджээ

"Бичвэр дээр минь зохимжгүй эможи дарлаа" гэх шалтгаанаар бусдыг зоджээ

Цахим орчинд “Насанд хүрээгүй байж болох хүүхдүүд нэгнийхээ биед халдсан” бичлэг нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгахад энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн сурагчид болох 15 настай эмэгтэй Б, Ж нарыг зүс таних 21 настай, эмэгтэй А нь өөрийн танилын цахим орчинд нийтэлсэн бичлэг дээр зохимжгүй эможи дарсан байна гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, улмаар биед нь халдсан болох нь тогтоогджээ. Тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.