Гар утсандаа ирсэн линк дээр дарж, банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ

Гар утсандаа ирсэн линк дээр дарж, банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
Иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг хуурамч линк болон сайтын холбоос явуулж, нэвтэрч орсон даруйд банкны мэдээллээ оруулснаар данснаасаа мөнгө алдаж, хохирох тохиолдол бүртгэгдэж байна.
 
Тухайлбал, Энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Миний данснаас мөнгө шилжүүлсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 59 настай эрэгтэй “Т” гар утсанд нь очсон линк дээр дарж, өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 22.500.000 төгрөг алдсан болох нь тогтоогдсон байна.
 
Иймд иргэд Та бүхэн ямар ч банк, аж ахуйн нэгж, байгууллага таны банкны нууц үгийг асуухгүй гэдгийг анхаарч хуурамч сайт, холбоосоор нэвтрэхгүй байж, дансны мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.