Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8521 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8521 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд буюу шинийн 1-3 өдрийн хооронд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8521 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн 231, зөрчлийн 1598 дуудлага бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх онтой харьцуулбал гэмт хэрэг 8.6 хувь, зөрчил 13 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Энэ жилийн хувьд хүний эрүүл мэндэд хохирол учруулах 33, хулгайлах 21, бусдын эд хөрөнгийг залилах 18, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 38 бүртгэгдсэн нь дийлэнх хувийг эзэлжээ. Сар шинийн баяраар цагдаа дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандантэгчэнлин хийдэд ном хурах үеийн хамгаалалтад 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.