Өсвөр насны охид нэгнээ зодсон гэх хэргийг шалгаж байна

Өсвөр насны охид нэгнээ зодсон гэх хэргийг шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр "насанд хүрээгүй охид нэгнийгээ хэл амаар доромжилж, улмаар бие эрх чөлөөнд халдсан" бичлэг нийтлэгдсэний дагуу бүртгэлд авч, Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна

Шалгалтын явцад 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 настай, эмэгтэй Ц, 17 настай, эмэгтэй Э нар нь цахимаар танилцсан 17 настай, эмэгтэй О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж, бичлэг хийсэн болох нь тогтоогдсон. Хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагад тогтоол хүргүүлсэн байна. Хохирогчоос дээрх асуудалтай холбогдуулан, тухайн үед цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.