Хориглосоор атал хүүхдээр хурдан морь унуулж амийг нь эрсдүүлэв
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт энэ сарын 12-нд хүүхэд мориноос унаж нас барлаа. Тус сумын нутаг, Хүүшийн булан гэх газарт морь хөлсөлж явсан 11 настай хүүхэд эндсэн талаарх мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт ирсний дагуу өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Уг нь өвөл, хаврын уралдаанд 18 хүртэлх насны хүүхдээр хурдны морь унуулахыг хориглосон. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны 41 дүгээр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай тогтоолд “үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглохоор заасан. Түүнчлэн Хөвсгөл аймгийн зарим сумд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглох тухай захирамж гаргасаар атал түүнийг нь зөрчиж, морины ажил хийлгэх нэрээр бага насны хүүхдээр унуулж амийг нь эрсдүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.