Цэцэрлэгийн багш нар хоёр настай хүүхдүүдийн биед халдаж, хүч хэрэглэсэн нь тогтоогджээ

Цэцэрлэгийн багш нар хоёр настай хүүхдүүдийн биед халдаж, хүч хэрэглэсэн нь тогтоогджээ

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бага бүлгийн багш нар 2 настай хүүхдүүдэд зүй бус харьцсан” гэх гомдлыг нэр бүхий иргэд 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн бага бүлгийн нэр бүхий 2 багш энэ оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд тус бүлэгт суралцдаг хүүхдүүдийн биед халдаж, хүч хэрэглэсэн нь тогтоогджээ.

Цаашид тухайн бүлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, эцэг эх, асран хамгаалагч, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, хохирогчдын биед шинжээч томилох зэрэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

https://www.facebook.com/share/r/1CGA7AhtVh/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.