Урианхай Л.Тэрбиш: Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал

Монгол Улсын Ардын багш, Гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD) Урианхан Л.Тэрбиш
Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог རྒྱ་ནག་སྐག་བཟློག །” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.
ХУЛГАНА ЖИЛТЭН

2008 оны хулгана жилтэй эр хүмүүс сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1960 оны хулгана жилтэй эмэгтэй хүмүүс элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1996 оны хулгана жилтэй эр хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1984, 1948 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1984, 1984, 1972 оны хулгана жилтэй эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Хулгана жилтэй бүх эрэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 2008, 1984 оны хулгана жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1972, 1960 оны хулгана жилтэй эрэгтэй, эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдна. 2008, 1948 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
ҮХЭР ЖИЛТЭН

1997, 1937 оны үхэр жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1949 оны оны үхэр жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 оны оны үхэр жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1997 болон 1937 оны оны үхэр жилтэй нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1973 оны оны үхэр жилтэй бүх хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1973 оны үхэр жилтэй эрчүүд болон 1961,1937 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1985 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1949, 1985 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.
БАР ЖИЛТЭН

1986 оны бар жилтэй эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1962 оны бар жилтэй бүх хүмүүс зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 2010, 1962, 1938 оны бар жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1986 оны бар жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1986, 1962, 1950 оны бар жилтэй эрчүүдо 1962 оны бар жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой.
ТУУЛАЙ ЖИЛТЭН

1999, 1963, 1927 оны туулай жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1987 оны туулай жилтэй эмэгтэйчүүд болон мөн 1975 оны туулай жилтэй эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1987 оны туулай жилтэй нийт хүмүүс хийгээд 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1963 оны туулай жилтэй эрчүүд эрхттэно 1927 оны туулай жилтэй эрэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Туулай жилтэй бүр эхчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
ЛУУ ЖИЛТЭН

1964 оны луу жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1976 оны луу жилтэй жилтэй эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1988 оны луу жилтэй нийт хүмүүс бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1976 оны луу жилтэй эрчүүд бололн 1952, 1940 оны луу жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 2000, 1964, 1952, 1928 оны луу жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай.
МОГОЙ ЖИЛТЭН

2001, 1965, 1929 оны могой жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 2001, 1965, 1929 оны могой жилтэй эмэгтэйчүүд болон 1989, 1977, 1953, 1941 оны могой жилтэй нийт хүмүүс дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 2001, 1965 оны могой жилтэй эрэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1965 оны могой жилтэй эмэгтэйчүүд болон 1953 оны могой жилтэй эрэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1977 оны могой жилтэй нийт эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1953 оны могой жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.
МОРЬ ЖИЛТЭН

Энэ жил морь жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1978 оны морь жилтэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж болзошгүй тул “Насны судар” уншуулбаас сайн. 2002, 1930 оны морь жилтэй эрчүүд болон 1978 оны морь жилтэй эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1978 оны морь жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1966 оны морь жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 2002 оны морь жилтэй нийт хүмүүс эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1990 оны морь жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1954 оны морь жилтэй эрчүүдо 1942 оны морь жилтэй эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1990 оны морь жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1954 оны морь жилтэй эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1942 оны морь жилтэй эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1990 оны морь жилтэй эрэгтэйчүүд болон 1978, 1942 оны морь жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулбаас засагдна. 1990, 1978 оны морь жилтэй эмэгтэйчүүд болон 1954 оны морь жилтэй эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.
ХОНЬ ЖИЛТЭН

2003 оны хонь жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1931 оны хонь жилтэй эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 1979 оны хонь жилтэй эмэгтэйчүүд болон 1967 оны хонь жилтэй эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1979 оны хонь жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 2003 оны хонь жилтэй эрчүүд болон 167 оны хонь жилтэй бүх хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 1943 оны хонь жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2003, 1967, 1931 оны хонь жилтэй эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн.
БИЧ ЖИЛТЭН

1968 оны бич жилтэй эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа арвижуул. 2004, 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд болон 1992, 1944 оны оны бич жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1956 оны бич жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1968 оны бич жилтэй эрчүүд ба 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1992 оны бич жилтэй эмэгтэйчүүд эрхттэнхх 1956 оны бич жилтэй бүх хүмүүс хийгээд 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Бич жилтэй нийт эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1980 оны бич жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1944 оны бич жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
ТАХИА ЖИЛТЭН

1981, 1945 оны тахиа жилтэй эрчүүдох 2005 оны тахиа жилтэй эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1945 оны тахиа жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1993, 1933 оны тахиа жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хийвэл зохистой. 2005, 1993, 1969, 1957 оны тахиа жилтэй эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1981, 1945 оны тахиа жилтэй эмэгэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1933 оны тахиа жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.
НОХОЙ ЖИЛТЭН

1994 оны нохой жилтэй нийт хүмүүс болон 1934 оны оны нохой жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 2006, 1970 оны нохой жилтэй эмэгтэйчүүд болон 1982 оны нохой жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амарлих нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1946 оны нохой жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 2006, 1934 оны нохой жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1970 оны нохой жилтэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.
ГАХАЙ ЖИЛТЭН

1995, 1983, 1959, 1947, 1923, 1911 оны гахай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1971, 1935 оны эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1911 оны нийт хүмүүс болон 1971 оны эмэгтэйчүүд, 1935 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1959 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1935 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1995, 1911 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1971, 1911 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1947 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1983, 1959, 1947, 1923, 1911 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1971, 1935 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж, “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтаа тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Бүх гахай жилтэй эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна.
"Зууны мэдээ" сонин Монгол Улсын Ардын багш, гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Л.Тэрбишийн гал морин жилийн зурхайг албан ёсны оюуны өмчийн эрхтэйгээр нийтэлж байна.
Зурхайг оюуны өмчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж, тараахыг хориглоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 27, 28 (7769, 7770)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.