Монгол Улсын хилээр 3.3 кг алтыг хууль бусаар нэвтрүүлсэн бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Монгол Улсын хилээр 3.3 кг алтыг хууль бусаар нэвтрүүлсэн бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн товч мэдээллийг хүргэж байна. 

- Гадаад улсын иргэн С.М, Ж.Т, Л.Ж, Монгол Улсын иргэн М.Н нар нь бүлэглэн 3,3 кг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн  хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд,

- Б.Х нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 6 эмэгтэйг биеэ үнэлэхийг зуучилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

- Гадаад улсын иргэн Д.Т нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.