Баян-Өлгий аймагт хулгайн ан хийж байсан этгээдүүдийг хилчид илрүүлжээ
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хулгайн ан хийж байсан иргэдийг хил хамгаалах байгууллагын алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хариуцсан хилийн бүсэд Монгол Улсын нэг иргэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын дөрвөн иргэн хамтран хууль бусаар хулгайн ан хийж байсныг хилчид илрүүлэн саатуулсан байна.
Уг хэргийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.