16 настай Ч хуучин найз охиноо хайхдаа биедээ хутгатай явж байжээ

16 настай Ч хуучин найз охиноо хайхдаа биедээ хутгатай явж байжээ

Цахим орчинд “бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж” байгаа бичлэг нийтлэгдсэн.

Дээрх асуудлыг шалгахад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны өдөр иргэн О-г (21 настай, эмэгтэй) гэртээ байхад нь урд өмнө үерхэж байсан Ч (16 настай, эрэгтэй) нь дуудан ирүүлж, хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай нийлэн, бие эрх чөлөөнд нь халдсан асуудлыг бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:

-16 настай Ч нь уг үйлдлийнхээ дараа хохирогчийг дахин хайх явцдаа биедээ хутгатай явж байсан нь тогтоогдсон. Уг этгээд өмнө нь өөр төрлийн хэрэгт холбогдож байсан. Хохирогчийн гэмтэлд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дээрх гэмт хэргийг үйлдсэн гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.