Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

Өмнө нь үерхэж байсан бүсгүйгээ бусадтай нийлэн бүлэглэн зоджээ

Нэгнийгээ үг хэлээр доромжилж, биед нь халдаж байгаа бичлэг цахим орчинд өчигдөр цацагдсан. 

Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “...Бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж улмаар биед бүлэглэн халдаж байгаа” бичлэг нийтлэгдсэн. Дээрх асуудлыг шалгахад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны иргэн О-г гэртээ байхад нь урд өмнө үерхэж байсан Х нь дуудан ирүүлж, хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай нийлэн, бие эрх чөлөөнд нь халдсан асуудлыг бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх иргэд нь насанд хүрсэн иргэд байсан" гэв. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бааска 1 цаг, 33 минут
Хууль дүрмийг чангатгаж хатуу шийтгэл ногдуулах ёстой ийм хэрэг өчнөөн гарч байна шийтгэсэн ял бага байна улам ихсэж байна
Думаа намсрай 1 цаг, 27 минут
Шоронд хий наад нөхдүүд засрахгүй ээ