"Мал мах, сүү, цагаан идээ, жимс худалдан борлуулна" гэж хуурамч зар байршуулан 2.7 тэрбум төгрөг залилжээ

"Мал мах, сүү, цагаан идээ, жимс худалдан борлуулна" гэж хуурамч зар байршуулан 2.7 тэрбум төгрөг залилжээ

"Мал мах, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ худалдан борлуулна" хэмээн цахим орчинд хуурамч зар байршуулан 222 иргэнд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.

Яллагдагч С-д шүүхийн захирамжаар бугуйн хяналтын төхөөрөмж зүүлгэж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Энэхүү арга хэмжээ нь гэмт хэрэг дахин үйлдэх, оргон зайлах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, үр нөлөөтэй явуулахад чухал ач холбогдолтой аж.

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.Оюун 1 цаг, 43 минут
Залилуулсан мөнгө олж авах арга байна у