Хоёр автомашин шатжээ

Хоёр автомашин шатжээ

Өнгөрсөн хоногт автомашин шатсан хоёр тохиолдол ОБЕГ-т бүртгэгджээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд "Автомашин шатаж байна" гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдрийн 10:02 цагт холбогдох байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн  “Subaru Impreza” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.

Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд "Автомашин шатаж байна" гэсэн дуудлагыг өнөөдрийн (02.09) 05:31 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-н “Subaru Forester” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.