Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. -7...-9 градус хүйтэн байна. 

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.