УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Хуулийн байгууллага шалгах байх
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах тайлбарыг өөрийн цахим хаягтаа бичжээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Худал мэдээлэл зохион байгуулалттай их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ, за яах вэ дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм. Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа дөө. Нэлээн хай болчихсон юм шиг нөхдүүд шиг санагдсан, элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яах вэ. Хуулийн байгууллага шалгах байх. Бухимдал төрүүлсэндээ хүлцэл эрье ээ та бүгдээсээ гэжээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.