СДМЗХ Ринчиний Чойномын “Өд” сантай хамтран ажиллана

СДМЗХ Ринчиний Чойномын “Өд” сантай хамтран ажиллана

Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо нэрт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг угтан, түүний уран бүтээл, өв, үзэл санааг залуу үедээ таниулах зорилгоор Ринчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” сантай хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Ринчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд нар гарын үсэг зурав.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд Ринчиний Чойномын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, залуучуудад чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх, шүлгийн уралдаан, уншлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдийг дахин хэвлүүлэх, аудио болон цахим контент бэлтгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.