Парисын их дуулгад 19 Монгол жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн 2026 оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдлээ. 

52a95f17a36d4eb4bc041a31822efeed

Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд 81 орны 500 гаруй жүдо хүч үзэх мэдүүлгээ өгөөд байна. Монгол улсаас эрэгтэй долоо, эмэгтэй найм буюу 15 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бол АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах, АНУ-ын нэр дээрээс Э.Билэгт, Болдбаатар Стивен, IJF буюу дүрвэгсдийн багаас М.Хүслэн нар буюу нийт 19 монгол жүдоч оролцоно. 

Монгол улсын багийг ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар нараар удирдуулсан дараах бөхчүүд бүрдүүлж байна. 
-60кг Э.Ариунболд, Т.Түмэнжаргал
-66кг Ё.Басхүү, Ө.Жанцандорж
-73кг Л.Анхзаяа, О.Уранбаяр
-81кг О.Шинэбаяр
-48кг Г.Наранцэцэг, Ж.Анударь
-52кг М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
-57кг Т.Ариунзаяа
-63кг Л.Энхрийлэн
-78кг О.Хүслэн, А.Дуламсүрэн нар оролцоно.

АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй 2024 оны Парисын их дуулгын хүрэл медальт Б.Нармандахын хувьд өөрийн үндсэн жин болох -66кг жинд хүч үзэх бол АНУ-ын нэр дээрээс хүч үзэх Э.Билэгт -66, Болдбаатар Стивен -73кг жинд тус тус хүч үзнэ. IJF буюу дүрвэгсдийн багаас барилдаж буй М.Хүслэн хоёр дахь удаагаа Парисын их дуулгад -100кг жинд хүч үзэхээр нэрээ өгөөд байна. 

Тэмцээний хуваарь:

  • 02.07 (Бямба): Эрэгтэй -60, -66, -73 кг | Эмэгтэй -48, -52, -57, -63 кг

  • 02.08 (Ням): Эрэгтэй -81, -90, -100, +100 кг | Эмэгтэй -70, -78, +78 кг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.