Аваргууд бүгд Хятадын залуу тамирчдад хожигдлоо
Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн гран при тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ.

Эхний тоглолтуудаасаа биллиард сонирхогчдын анхаарлын төвд ороод буй тус тэмцээний тоглолт бүр дуулиан, шуугиантай өрнөж байна.
Аваргууд нурсаар:
John Higgins "Шинэ залуу аваргыг барсангүй"
Жон Хиггинс Хятадын шинэхэн залуу дэлхийн аварга Зао Шинтон-той тулж, 5:3-аар хожигдлоо. Тоглолт маш өрсөлдөөнтэй болж, Хиггинс тэмцээнээс хасагдлаа.
-
-
Хиггинсийн мэдэгдэл: "Зо бол гайхалтай авьяастай тоглогч. Тэр өрөг бүрд боломж гарахыг хүлээж, гарсан даруйд нь ашиглаж байсан. Сүүлийн хар бөмбөгийг алдсан маань харамсалтай, гэхдээ снукер ийм л тоглоом."
-
Зао Шинтон-ийн сэтгэгдэл: "Би Жон Хиггинсийн шүтэн бишрэгч. Түүнийг ийм том тэмцээнд хожих нь миний хувьд нэр төрийн хэрэг. Тэр төгсгөлд надад хэд хэдэн амархан боломж өгсөн, би зүгээр л түүнийг нь ашигласан."
-
Жадд Трамп "Гэнэтийн цохилт"
Дэлхийн чансааны 1-рт бичигдэж буй Жадд Трамп Хятадын өөр нэг залуу тоглогч Юуан Сижун-д 5:2-оор хожигдож, энэ тэмцээний хамгийн том сенсаацыг тарив.
-
-
Трампын мэдэгдэл: "Өнөөдөр миний өдөр биш байлаа. Би бэлтгэл сайн байсан ч ширээн дээрх нөхцөл байдалд дасаж чадсангүй"
-
Юуан Сижун-ийн сэтгэгдэл: "Дэлхийн номер нэгийг хожих нь миний карьерын хамгийн том ялалтуудын нэг. Би ямар ч дарамтгүй тоглохыг хичээсэн бөгөөд Жаддын алдаа бүрийг оноо болгохыг зорьсон."
-
Ронни О'Салливан "Би урьдынх шигээ байхаа больжээ"
Ронни эхний тойрогт Жое О Коннорыг төвөггүйхэн хожсон ч хоёрдугаар тойрогт мөн л Хятадын залуу тамирчин Сиао Гуодонд 5:3 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. Сиао Гуодон нь нэгдүгээр тойрогт Кайрен Вилсонг хожин шуугиан тариад байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.