Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан дэлгүүрийг шалгаж байна

Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан дэлгүүрийг шалгаж байна

Дорнод аймгийн нэр бүхий аж ахуйн нэгжид "Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан" гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг супермаркетад онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иймд сар шинийн баяр ойртож буй энэ үед иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.