Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлжээ

Гарцаар гарч явсан хоёр хүүхэд автомашинд мөргүүлжээ
Хоёрдугаар сарын 03-ны өдөр “Хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
 
Дуудлага, мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид ослын газар очиход Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овооны ойролцоох төв зам дээр 8 дугаар ангийн хоёр сурагчийг гарцаар гарч байх үед нь жолооч Г нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Улсын хэмжээнд энэ оны эхний 1 дүгээр сард “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг нийт 446 үйлдэгдсэн.
Мөн өнгөрөгч 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж 67 хүүхдийн амь хохирч, 991 хүүхэд гэмтсэн байна.
 
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн дүрмээ мөрдөж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.