Байшингийн цонх эвдэж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг хулгайлжээ
Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Тодруулбал, Баянгол дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгджээ. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь байшингийн вакум цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, улаан чулуун хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийслэл, орон нутгийн хэмжээнд 214 бүртгэгдсэн байна.
Иймд иргэд Та бүхэн орон байраа удаан хугацаанд орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ /төмөр хаалт/ хийж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.