Бали руу аялалд явна гэж 36 сая төгрөгөө залилуулжээ
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх дөрвөн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Манай улсын иргэд БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдсээр байна.
Тухайлбал өчигдөр “Бали руу аялалд явахаар нийт 13 хүний 36 сая төгрөгөө шилжүүлсэн гэтэл нэг ч хүний нислэгийн тийз захиалга баталгаажаагүй байна” гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Залилагч этгээдүүд гадаад улс руу хямд зардлаар аяллаар явах хүсэлттэй иргэдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан цахим орчинд таатай нөхцөл, хямд аяллын үнийг санал болгож улмаар сонирхсон иргэдтэй гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.