“Засагтхан-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадмын үеэр хүн тэмээнээс унаж, нас баржээ
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын 2024-2028 оны үйл ажиллагааны хөгжлийн болон Тэмээн сүргийг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Засагтхан-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадмыг Төгрөг сумд энэ оны нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулжээ.
Энэ үеэр буюу хоёрдугаар сарын 1-ний 17.30 цагийн үед тус аймгийн Дарви сумаас уг арга хэмжээнд оролцохоор ирсэн 60 настай иргэн Д тэмээнээс унаж гэмтжээ. Орон нутгийнхны мэдээлснээр түүний унасан тэмээ туйлж, булгисны улмаас Д ойчсон байна. Түүнийг тэр даруйд Төгрөг сумын эмнэлэгт хүргэсэн ч нас барсан аж.
Уг хэргийг өдгөө Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй юм.
Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүйгээр нэг бус хүн нас баржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг, Харган гэх газарт 50 настай иргэн түлээний мод бэлтгэж байгаад даруулж амиа алдсан гэнэ.
Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант сумд амьдардаг айлын нэг настай хүүхэд зуух руу унаж түлэгдэн, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай явдал болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.