"JCI Монгол" байгууллага 25 сая төгрөгийн өр төлбөрөө барагдуулахгүй байгаа асуудлаар шүүхэд дуудагдаж болзошгүй
Өөрсдийгөө манлайлагч залуусын байгууллага хэмээн тодорхойлдог “JCI Монгол” төрийн бус байгууллага нь 2025 оны гуравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт байрлах тансаг зэрэглэлийн “Premium Bolor Resort” амралтын газарт 350–400 хүний, хоёр өдрийн томоохон арга хэмжээ зохион байгуулжээ.
Тус арга хэмжээний нийт зардал 96 сая төгрөг болсон бөгөөд захиалагч байгууллагаас уг төлбөрийн 71 сая төгрөгийг төлж, үлдэгдэл 25 сая төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн талаар амралтын газрын зүгээс мэдээлжээ. Үлдэгдэл төлбөрөө нэг жилийн хугацаанд огт барагдуулаагүй тул “JCI Монгол” байгууллагад удаа дараа төлбөр төлөх хүсэлт, сануулга хүргүүлсэн ч үр дүнд хүрээгүй байна.
“Premium Bolor Resort”-ийн зүгээс уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр Цагдаагийн байгууллагад хандаж, цаашлаад шүүхэд нэхэмжлэл гаргахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Амралтын газрын төлөөллийн зүгээс “гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй нь байгууллагад бодит хохирол учруулж байна” хэмээн тайлбарлажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.