Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хутгалсан хэргийг шалгаж байна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "12-р ангийн хүүхдийг танихгүй хүүхдүүд хутгалсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, тухайн хүүхдийг гэртээ харих замд нь нэр бүхий үл таних хүүхэд гуянд нь хутгалж гэмтээснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.