"Жолооны үнэмлэх гаргана" гэх нэрийдлээр иргэдийг залилсан 21 хэргийг шалгаж байна

"Жолооны үнэмлэх гаргана" гэх нэрийдлээр иргэдийг залилсан 21 хэргийг шалгаж байна

Цахим орчинд "Жолоочийн үнэмлэх гаргана, эрх сэргээнэ" гэх зэргээр худал зар мэдээллийг байршуулж, иргэдийг залилах гэмт хэрэг гарсаар байна.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2025 онд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой иргэдийг залилсан 21 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх, үнэмлэх олгох журмын дагуу эрх олгогдсон төрийн бус байгууллагын сургалтад хамрагдсанаар жолоодох эрх сэргээгддэг бөгөөд шалгалтад хамрагдахгүйгээр эрх олгох, ангилал нэмэгдүүлэх боломжгүй юм.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн худал зар мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, алдахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.