5.5 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчилжээ
Цахим орчинд “Эм болон эмийн хэрэгсэл зарна”, “Шатахуун импортоор оруулж ирнэ”, “Тендерт шалгаруулж өгнө”, “Уул уурхайн лиценз гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж, бусдад 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодол этгээд “Н”-г баривчилжээ.
Тухайн этгээдийг шүүхийн зөвшөөрлөөр сэжигтнээр баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж, мөрдөн байцаалтын 11, хэрэг бүртгэлтийн 30 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цаашид цагдаагийн байгууллагаас оргодол этгээд “Н”-той холбоотой хэргүүдийг нэн даруй сэргээж, хэрэг бүртгэлтийн хэрэг, гомдол, мэдээллүүдийг нэгтгэх, оргон зайлах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмжүүдэд үзлэг хийж, бусад хэргүүдийг нарийвчлан тогтоох чиглэлээр ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.