Ачааны машинд мөргүүлж амиа алдсан хэрэг гарчээ
“Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2026 оны 01 дүгээр 04-ний өдрийн 18:51 цагт бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч Та бүхэн зам хөндлөн гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, гэрлэн дохио болон хоёр талын замын урсгалаас ирж буй машинуудыг сайтар ажиглан, аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.