“Эрдэнэс алт ресурс” компанид 8.5 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ

“Эрдэнэс алт ресурс” компанид 8.5 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ

Төрийн аудитын тухай хуулийн дагуу "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас аудит хийжээ. 

 

Үндэсний аудитын газраас "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн 8.5 тэрбум төгрөгийн зөрчилд хязгаарлалттай санал дүгнэлт гаргажээ. 

Тодруулбал, Хаягдлын сангийн даланг өндөрлөх, лагын насос суурилуулах 4 тэрбум 338 сая төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхдээ худалдан авах ажиллагаа зохион байгуулаагүй. Түүнчлэн хөрс хуулалт, олборлолт, өрөмдлөгийн ажил гүйцэтгэдэг туслан гүйцэтгэгч компанитай нэмэлт ажил байдлаар шууд гэрээ байгуулсан байжээ. Мөн ажлын гүйцэтгэл гараагүй байхад туслан гүйцэтгэгч нарт нийт 2 тэрбум 880 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр олгосон зэрэг зөрчил нь хуулийн тодорхой заалтуудтай нийцээгүй гэх дүгнэлтийг гаргажээ. 

 

Аудитаар нийт 8 тэрбум 521 сая 800 мянган төгрөгийн таван зөрчил илэрснээс:

 

  • 32.9 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож,
  • 4 тэрбум 360 сая 100 мянган төгрөгийн зөрчилд хоёр албан шаардлага,
  • Өмнөх оны аудитаар хүргүүлсэн худалдан авалттай холбоотой албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотой 1 тэрбум 248 сая 800 мянган төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж,
  • 2 тэрбум 880 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж өгчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.