“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ

“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ, тэр дундаа фэйсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар “Та мөнгө хожлоо. Банкны нууц үгээ оруулж, мөнгөө аваарай” гэх хуурамч мэдээлэл тархаж, иргэд мөнгөө алдах тохиолдол нэмэгдэж байна.
 
Тодруулбал, 2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон байна.
 
Хэрэв энэ төрлийн мэдээлэл танд ирсэн бол сайтар нягталж, үл мэдэх линк дээр дарж, хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал болохыг цагдаагийн байгууллагаас сануулав.
 
e9ca8fc2377c46ba956a45a3475eb71a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.