Өсвөрийн хийлчид АНУ болон Итали улсад зохиогдох тэмцээнд оролцоно
НИТХ-ын дарга А.Баяр олон улсын хийлийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж буй хийлийн багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурч Ч.Батчулуун болон өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагийн санаачилгаар Соёлын төв өргөө нь “Нээлттэй тайз” төслийг санаачлан эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд Соёлын төвийн дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулсан бөгөөд хийлийн чуулгын хүүхдүүдийг дэмжин ажилладаг байна.

Өсвөрийн хийлийн хамтлагийн 2025 онд үзүүлсэн амжилтаас дурдвал:
1. Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан “Vienna Music Society 2025” хийлийн ансамблийн төрлөөр оролцож 3-р байр
2. Америкийн нэгдсэн улсын Бостон хотод Харвардын Их сургуулийн тайзанд нас насны ангилалд 1 дүгээр байр
3. Испани улсын Бэнаск (Уэск) хотноо зохион байгуулагдсан XIV International Chamber Music Festival Competition-д хийл хөгжмийн ансамблийн төрлөөр оролцож багаараа 1-р байр
4. Англи улсын Лондон хотод зохион байгуулагдсан Монгол наадамд Англи улс дахь Элчин Сайдын яамны урилгаар хийл хөгжмийн ганцаарчилсан төрлөөр нас, насны ангилалд гурван хүүхэд 3-р байр

5. Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан Royal Sound Strings Competition-д Junior category төрлөөр хоёр насны ангилалд 1-р байр
6. БНСУ-ын Сөүл хотноо NK Music, Sejong Universitas, Yonsei University, K-Class Stage-үүдээс хамтран зохион байгуулдаг “2025 The 3rd Korea Young Artist International Music Competition”-д ганцаарчилсан төрөлд 1,2,3-р байр
7. Итали улсад зохион байгуулагдсан Залуу хөгжимчдийн олон улсын 14-р уралдаанд ансамбль төрлөөр оролцож 1-р байр
8. АНУ-ын “Special venue music awards international competition” уралдаанд ансамблийн төрөлд гуравдугаар байр эзэлж 2026 оны 07 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотын Карнеги-холлд болох концертод оролцохоор уригдсан” гэх олон амжилтаар 2025 оныг үдэж байна.
Мөн 2026 оны 02 дугаар сард Итали улсын Масса хотод зохион байгуулагдах Олон улсын өсвөрийн хийлчдийн 14-р уралдаанд оролцохоор бэлтгэж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.