Худалдааны төвийн орчимд “Танилцъя” хэмээн дээрэмджээ
Худалдааны төвийн орчимд “Танилцъя” хэмээн дагуулж яваад, цохиж унагаан, дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ.
Нэр бүхий захын ойролцоо "Намайг зодоод, гар утас дээрэмдээд явчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны 12 дугаар сарын 8-ны 12:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, нэр бүхий иргэнийг үл таних эрэгтэй хүн “Танилцъя” гэж авч яваад, цохиж унагаан, гар утсыг нь дээрэмдэж, зугтсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
Иймд шөнө, оройн цагаар танихгүй хүнтэй заасан газар руу нь хамт явахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй, ганцааранг нь явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх зохицуулалттай тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.