🔴Чуулган: Евроазийн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр бүс нутгийн улс орнуудтай хийх экспортыг дэмжиж, дотоодын ААН-ийг дэмжих хөшүүрэг болно
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн \2025.12.11\ хуралдаанаар, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа хуулийн төсөл нь үндэсний хэмжээний баяр, наадмаар долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд дараагийн буюу ажлын өдрүүд рүү шилждэг байх зохицуулалтыг хуульчлан оруулж байгаа юм.
Мөн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ингэснээр баруун бүс нутагт хямд үнэтэй гурил, будаа хэрэглэх боломж бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл баруун бүсийн 5 боомтоор орж ирэх гурил, улаан буудайд тавьдаг 15 хувийн татварыг тэглэх эрхийг Засгийн газарт өгч байгаа юм.
Түүнчлэн, Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцээрт нэгдэн орсноор, гол бүс орнуудтай хийж буй худалдааны тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй нэвтрүүлдэг болох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.