Литва улсад "Чингис хаан" үзэсгэлэн дэлгэгдэнэ
Чингис хаан Үндэсний музейн захирал, Aкадемич С.Чулуун Балтын тэнгисийн гурван улсын нэг Литва Улсын нийслэл Вильнюс хотноо Үндэсний музейд нь зочлох үеэрээ тус музейн захирал доктор Рута Качкутетэй “Хамтын ажиллагааны гэрээ”-г (2025.12.05) байгуулж гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд хоёр орны музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, харилцан мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллана.
Мөн Чингис хаан үзэсгэлэнг ирэх 2028 онд тус улсад гаргахаар тохиролцож, Балтын тэнгисийн хавийн ард түмэнд Монголын түүх, их эзэн Чингис хааны түүхийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун Вильнюсийн Их сургуулийн номын санд буй алдарт Монголч эрдэмтэн О.Ковалевскийн хувийн сан хөмрөгтэй танилцаж, хамтран тусгай каталоги хэвлэх ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна.
Үндэсний түүхийн музей нь Литва улсдаа хамгийн том нь бөгөөд,100 гаруй мянган үзмэртэй соёлын өвийн томоохон төв юм.
Зургийн цомог
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.