Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч зарлиг гарган, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан итали, монгол иргэдийг төрийн одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Итали Улсын Триёсте хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Алдо Коллеони
received 1534056094350914 1024x683

“Найрамдал” медалиар:

  • Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Италийн Парламент дахь Итали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Никола Карэ,
  • Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Паоло Бонетти,
  • Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Алессандра Скиаво,
  • Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Гадаад сурталчилгааны газрын захирал Алессандро дэ Пэдис,
  • Урлагийн бүтээл сэргээн засварлагч Паскуали Чинзиа,

Алтан гадас одонгоор:

  • “Монгол-Италийн нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал Лхагважавын Нямаа,
  • Милан хот дахь Монгол Улсын Өргөмжит консул асан Цэвэгдоржийн Гантуяа нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа эрхмүүдэд  болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.

received 1114437837264964 1024x683

received 1555767059002021 1024x683

received 2700464570286697 1024x683

received 1615389296111030 1024x683

received 1239024744792236 1024x683

received 1143247304647578 1024x683

received 748590111585927 1024x683

received 826581746828150 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.