Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоогч байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ.

Парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам, тээвэр, соёл, боловсрол зэрэг салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүд италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж, Парламентын ордонд зочиллоо.

УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар А.Ундраа, Итали-Монголын бүлгийн даргаар Төлөөлөгчдийн Танхимын гишүүн Никола Карэ ажилладаг.

Итали-Монголын парламентын бүлэг нь баруун-төвийн үзэл баримтлалтай намуудын эвсэл болох “Итали ахан дүүс”, “Форза Итали”, “Лега” болон Ардчилсан нам, “Таван од хөдөлгөөн”, “Италиа Вива” нам, бусад холимог намын бүлгээс бүрдсэн 20 гишүүнтэй. Төлөөлөгчдийн Танхимын 12, Сенатын Танхимын найман гишүүнтэй.

received 840406855256249 1024x683

Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана улс төрийн шинжлэх ухаан, философ, түүхч мэргэжлээр гурван их сургууль төгссөн.

Верона хотын захиргаанд зөвлөх, Европын Парламентын гишүүн, Соёл, боловсролын Байнгын хорооны дэд дарга, Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил, Хууль зүй, дотоод хэргийн Байнгын хорооны гишүүн, Верона хотын орлогч дарга, Төлөөлөгчдийн Танхимын гишүүн, Дэд ерөнхийлөгч, Гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн сайд, Европын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан.

2022 онд Танхимын гишүүнээр дахин сонгогдож, улмаар Танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

received 743654222080585 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.