Монголын Либерал Ардчилсан нам дүрмийн шинэчлэлээ хэлэлцжээ

Монголын Либерал Ардчилсан нам дүрмийн шинэчлэлээ хэлэлцжээ

Монголын Либерал Ардчилсан нам Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2025 оны арваннэгдүгээр сарын 29-ний бямба гарагт ээлжит бус их чуулганаа хуралдуулжээ. Тус намын ээлжит бус их чуулган “Шинэ бодлого, шинэ дүрэм” уриан дор зохион байгуулагдсан байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн намууд энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын шинэчилсэн Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэгтэй.

Энэ хүрээнд МАН, АН, ИЗНН зэрэг улс төрийн бусад намууд ч мөн Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслөө боловсруулж,  гишүүдээрээ хэлэлцүүлээд байгаа юм. 

0badfdd27beb4dc5a476f763de25aa3d

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.